Шагж: Хайр... /бодит/

Олон зантай тэнгэр билгийн нүдээр бол хураа хайрлаж балагийн нүдээр бол шөнөжин нулимаж хонолоо. Би тархиндаа хуйлрал үүсгэж байгаад нусаа хүчтэй нийдэг шиг тэнгэр шуурга тавьж бороо үсчүүллээ.
"Шагж: Хайр... /бодит/" цааш унших »
Шагж : Өчигдөр орой ийм юм боллоо.
Паулчирс, Ацацацацацааца бяд гурав групдээд. хонпрээнц хийсэн чинь эмэгтэй нь голдоо ороод гоё таарсан.  Паулчирс баярлана гэж жигтэйхэн. Ард нь гарчихсан гэнэ.
"Шагж : Өчигдөр орой ийм юм боллоо." цааш унших »
ШАГЖ:АНХААРААРАЙ ? заавал наашаа

Нэг бодол орж ирээд. Бүгдээрээ зэрэг чаатлах боломж байна уу. Хэсэг хүнд гаруудтай нийлж та нөхөдтэйгөө амныхаа хэмжээг салбартал инээмээр байх чинь...

Нэг дор бүгд цуглах болмжийг хайж байна?

Хошин шогийн билетнээс 10 дахин бага таакстай.

Би эсвэл нөгөө тархиныхаа будаандаа солиороод шал дэмийн юм бичээд байна  уу.

Цаг хугацааг баахаар хэмждэг болсон хүний урагшгүй санаа юу. Таануус хэлээч

Шагжийн хийморь...
Ж.Амарсайнхан гэж хүний "Цэцэг хэнзэлсэн намар" гэж номноос Шоовойгийн бичсэн нэг бээгийг уншаад би тэр номыг харлаалдаа. Надад бас байсан хэрэг.
Тэндээс уншсан нэг дурсамжийн утгыг нь ярьчхая.
Нэг над шиг паанигдуу нөхөр
"Шагжийн хийморь..." цааш унших »
Шагж: Хоолонд нугасгүй...
 Насаараа буруу зохистой хооллож байгаа хөөн. Каартны барааны өлсөглөнд дайрагдаж өссөн болохоор надад хүчил төрөгчөөс илүү хоол хэрэгтэй.
Зуны амралтаар эгч нар биднийг өглөөд их унтуулдаг байлаа. Эрт босохоороо хоол нэхээд байдаг юм шууд унтуулаад нэг мөр үдийн цайн дээр сэрээ гэсэн том эгчийн тушаал надад их үйлчилсэн.
"Шагж: Хоолонд нугасгүй..." цааш унших »
Шагж: Ард түмнийхээ төлөө
Би одоо ард түмнийхээ төлөө амьдрахаар шийдлээ. Яахаараа энэ улс төрчид гэхээр л ард түмнийхээ төлөө амьдраад бид нар гэхээр л хувийнхаа төлөө амьдрах ёстой гэж. Тэр ч байтугай зарим нь бүүр ч ард түмнийхээ төлөө өлсөж, ард түмнийхээ төлөө эмнэлэгт хэвтэж, ард түмнийхээ төлөө шоронд орж байхад.
"Шагж: Ард түмнийхээ төлөө" цааш унших »
Шагж: Би тархиндаа будаатай, хийтэй хүн
Би саяхан Бээсттэй сээгийдэж байхдаа будаатай шөл ууж байсан юм. Бээст нэг мэдрэл юм яриад би элгээ гөштөл инээж байгаад будаандаа хахаад хамрын, самсааруу хэд хэдэн будаа ороод нийсэн чинь битүү дугараад гардаггүй ээ.Эгдүү хүрээд хамраа сорцон чинь будаа тээр дээр тархины таазанд очоод наалдчих шиг болсон. Ёстой гар ч өгдөггүй муухай хог юм аа.
"Шагж: Би тархиндаа будаатай, хийтэй хүн" цааш унших »
Шагж: Бороонд дуулах юмсан...
Сайхан бороо орчихгүй юм даа туучий. Сайхан усанд орох юмсан. Нэг саван бэлдчихээд хүлээгээд байхаар ер орохгүй юм. Би усанд орох асар дургүй хүн.
"Шагж: Бороонд дуулах юмсан..." цааш унших »
Шагж: Нэг жул бичлэг
Оюутан байхад гурван мянгаар таксийдаж очоод хоёр мянган төгрөг хүнээс аваад эргээд хоёр зуугаар нь автуусанд сууж ирээд нэг дэлбэртлээ уурлаж билээ би. Гү яахав таньдаг ах хүүгээс боломжоороо хэдэн цаас өгөөч маргааш эргүүлэд өгчихье гээд бүлт авсан чинь юуч байсан хүрээд ир гэж байгаа байхгүй юу. Хагас ухаантай амьтан яараад "золбин шардаад" оччихгүй юу.
"Шагж: Нэг жул бичлэг" цааш унших »
Шагж: Би үхлээ
Хонгорт хоолонд орж, багануурт бааранд ороогүй шүү. Зүгээр л хордож үхлээ. Гэхдээ уудаг хор биш шүү.
Өчигдөр төрсөн эгчийн 16 тай муу банди чинь 600,000-р пүүз аваад шаацан байнаш дээ.
"Шагж: Би үхлээ" цааш унших »
Шагж: Хүүхэд томрох лүд юмаа
Хүүхдүүдээсээ нуугдаж жирэн год гэх гэж гүүмон зовох юмаа. Томроод ирэхээрээ ээжийгээ манаад байх юм. Нэг муу оршил асар их тэвчээр гаргаад хийгээд дуусч байтал сэрчихээд цоо ширтэх нь бөгснөөс хатгаад авахтай л адил.
"Шагж: Хүүхэд томрох лүд юмаа" цааш унших »
Шагж: Хаврын халгаатай өдрүүд
Хаврын халгаатай өдрүүд үргэлжилж байна даа. Муу блогтойгоо хурьцаж байгаад үйлдэл дээрээ эхнэртээ гардуулж ч байх шиг. Дарга харахаараа дагаад гүймээр ч юм шиг. Муу нялоонон бор оймсоо пээсэнд нь гаргамаар ч юм шиг.
Ноолуурын үнэ тэнгэрт хадахаар барьж самнах ганц годронгүйгээ бодохоор цөхөрмөөр ч юм шиг. Хүмүүс зуу зуун кг ноолуур тушаагаад эхлэхээр л миний амьдрал тэгээл зогсчих юм. Мөнгө тоолж буй хүмүүсийг харахаар би өөрөө нам зогсчих юм.
Ноолуураа тушаасан баагийнууд дэлгүүрүүдийн өмнө тас үсрээд хорхой хөдөлгөөд байх юм. Хажууд нь очхоор аймаар гоё нэвширсэн пиав үнэртээд л.
"Шагж: Хаврын халгаатай өдрүүд" цааш унших »
Шагж............................... ................ .............
Бид хоёр яваад 5 сар гаран болж болж байна. Хоёр хүүтэй сайхан гэр бүлтэй хүн юугаар дутлаа гэж тэр вэ дээ. Гэхдээ би түүнээр дутаж байсан. Учирсанаасаа эхлээд тэр миний сайн хамтрагч байсан. Гэм хоргүй, элдэв зүйл нэхэхгүй.
"Шагж............................... ................ ............." цааш унших »
Шагж: Гурван зуны, гурвалсан үйлчилгээ
    Зун болохоор угаасаар байгаад тодорхойлох өнгөгүй болчихсон тачир шоорт, бариу хар майк, цэнхэр таавчик , гуравтайгаа бол их удаан амьдарч байна.
Миний биед байгаа зуны хувцасны үнэ бол шоорт 2000, майк 2000, таавчик 2000 ингээд нийтдээ зургаан мянга. Зургаан мянгаар гурван жил зуслааш дээ. Гурван жилийн өмнө уулзсан найз надтай таарчихаад хоюулаа өглөө таарлуу яалаа гэж авдаг юм даа. Тийн гэсэн чинь, яасан хурдан махалчихаа вэ гэв. Би урдаас нь миний хөгшин нүдний шилээ мартчихаа юу гэсэн чинь өө тийм байна гээд өөрөө байдалд ороод эргэж харан харан яваад өгсөнш дээ зайлуул.Нээрээ намайг байдалд хийх гэсэн хүн бол өөрөө л байдалд ордог номтой.
"Шагж: Гурван зуны, гурвалсан үйлчилгээ" цааш унших »
Монгол баар...
Сар поржуктор шиг гялайна. Салхи бодол зүлгэнэ. Одод дисконы гэрэл шиг анивчиж чоно DJ шиг улина. Модод хүн шиг гозойж, морь монгол шиг үүрсэнэ.
Миний дуулсан ардын дууны дахилт хүрмэн чулуунд ойж, голын харгиатсан долгионд нь аяны нугалаа таарах нь дуугаралт дэндүү стерео.
"Монгол баар..." цааш унших »
Эмч нар гарлуу аймаар хардаг юм байна лээ.
Эртээд эмнэлэг дээр аавыг сахиж байгаад хоёр гараа дэлгэсэн чинь эмч нар миний гарлуу хараад байх юм. Алгаа ташаадахсан чинь баахан эмч нар хоорондоо мөргөлдчихсөн ш дээ. Нээрээ аймаар хардаг юм байна лээ.
"Эмч нар гарлуу аймаар хардаг юм байна лээ." цааш унших »
29-тэй эцэгийн 1 шөнө
Цаг хугацааны бантанг тэнгэр имрэх шиг цас бударана. Цаг нь болохоор гөлөглөхөө хүлээж нимгэн цамцтай бүсгүй хүүгээ бүүвэйлэх шиг модод найгана. Өтгөн үс шиг шөнийг салхи самнаж хаг шиг цагаан цас хаа сайгүй будрахад эзэн нь үгүй монгол гэрийн яндан норж, эхнэр нь эзгүй монгол эрийн янаг хатна. Хавар болох гэж байснаа өвөл болно.
"29-тэй эцэгийн 1 шөнө" цааш унших »
Зовлонтой 7 хоног...
Банканд мөнгө тушаачихаад гарахаар зоолттой хүндэрмээр санагдах юм. Гэнэт тулгам хүрэхэд жорлон олдохгүй зовоохыг нь яана.
Дургүй хүрээд Сүхбаатарын талбай дээр юмуу, төв зам дээр хормойгоо оодогнонхон баагаад суумаар санагдах юм. Төв зам дээр тэгээд сууж байгаад хаймарт нялга авхуулчихвалч нэр төртэй үхэл шүү. Уур савсах баас л үлдэх байх даа надаас.
"Зовлонтой 7 хоног..." цааш унших »
Шагжийн зарим нэг муухай дурсамжууд
Нэг удаа өглөө гутлаа өмстөл нээх муухай нялцгай юм байх юм. Гараа явуулаад гаргаад ирсэн чинь хулгана. Цочихдоо би муухай орилоод гутлаа шидчихсэн чинь ээжийн чанаж байсан тогоотой цайруу цүл хийтэл унадаг байгаа. Зах зээлийн үед ш дээ, хайран хийцтэй цай. Миний гутал тогоонд унангуут сүүтэй цай чинь шууд хараар сүлчихсэн мэт болсонсон. Тэрнээс хойш л би ийм гаран гаран бочлихсон юм.
"Шагжийн зарим нэг муухай дурсамжууд" цааш унших »
Шагж сагсалдаанд................

Шороотой эсгий шиг амьтан 14 цагаас сангийн яамны заалруу харайлгаад орчихсон. төөрчихөж магадгүй гээд 12 цагаас эхэлж сангийн яамыг хайж байгаа юм. Бадмаа, Вафль нараар урд нь сайн заалгасан тул гайгүй ээ тэр хоорондоо гучаадхан минут хайгаад яамаа олчихсон. Ах нь хөдөөний хүн гээд хүнээс асуугаа л яваад байсан.

"Шагж сагсалдаанд................" цааш унших »
(Нийт: 81)