Манайх энд хамаатан байхгүй учир захирлындаа орж битүүрдэг заншил тогтоод гурван жил болж байна. Тэгээд нягтлантайгаа захирлынд цаг болзоод яваад орсон чинь юу вэ? Муу хар туучий чинь хамаг гоё дээл хувцасаа өмсч орж ирээд намайг алаад хаядаг байна ш дээ. Би гэж өвдөг нь урагшаа гозойчихсон, бөгс нь гэдийгээд биений хэлбэр орчихсон улаан өмд, ханцуй нь самираад маарал болчихсон цэнхэр цамцтайгаа орсоныг хэлэхүү, муухай ичлээ ш дээ. Хаашдаа битүүлнэ гээд тооцоолчихсон учраас өнөөдөр хэлэн дээрээ бараг юм тавиагүй. Бууз гарангуут хашрааж өглөө. Эхний буузыг огцом хазаад шүүсийг нь гозойлгосныг эс тооцвол паакт нээх гараагүй ээ. Сүүлд нь тулгаад гурван хундага уугаад битүүлэг өндөрлөх шив дээ. Бөх их сайхан боллоо. Угаасаа томчууд нь унаад эхлэхээр сайхан болдог хойно доо.
Манайх архигүй шинэлэх гэж байгаа. Архи туучийг хаал бол хаана ууж явлаа. Машинд, орцонд, орондоо, онгоцонд, богоонд, бааранд, буудал, айлд, голын эрэг дээр гэх мэт. Эхийн хэвлийдээч гэсэн ууж л яв лаа. Манай ээж намайг гэдсэнд байхад уугаад гээд балайраад явчихвал ээж гомдох байх даа. За ууж ч байсан юм билүү бүү мэд. Тийм болохоор энэ сайхан ургийн баяраа сархадгүй тэмдэглэнээ гээд 40л айраг бэлдэж, 40л чацаргана исгэчихсэн байгаа. Ажлынхан аягүй бол намайг нарийлаад архигүй шинэлж байгаа юи байна гэж хардах байх гэж муу санаалаад бусад дайвар бүтээгдэхүүнийг харин ч нүнжигтэй бэлдэхийг хичээв. Залуу айл ууц тавиад хэрэггүй гэж тооцон сайхан эр үхрийн өвчүү чанав. Өнөөдөр энэ өвчүүтэй л байлдаж өнжлөө л дөө уул нь. Эхлээд зөөлөн гал дээр чанаад гаргаж хөргөж байгаад тахиа шардаг шиг соуслаад дундуур нь гахайн утсан мах бэлдсэн соус, тос, сонгиноо нялж байгаад дуковдоод шарчихсан. Амт, үнэр гэж тасархай . За нэг иймэрхүүл байх шив дээ. Энэ шөнө угаасаа нойргүй хононо. Амьдралын минь баяр баясгалан аваргуудын лийгийн хасагдах шатны тоглолттой. Челсигээ дэмжээд хэвтчихнэ дээ.
Та бүхэн сар шинэ дээ сайхан шинэлж гэдсээ задартал бууз идэж, гэрээ задартал бэлэг цуглуулаарай. Аз жаргал, амжилт бүтээл чинь энэ жилийн ургац шиг арвин байх болтугай. Гэр бүлийн аз жаргалыг хүсье...Мандтугай
Би сая гэнэт ингэж бодлоо. Бичдэгээс нь төсөөлөөд. Банжигийнхан золговол нэг иймэрхүү байх боловуу гэж бодоод.
Анжигай бодвол дээр нь суух байх.
Зэрэгцээд Монголхатан намбайтал сууна. Хатан хүн чинь бос ч суух бие засахыг мэдэхгүй, ханцуйгаараа ширэв татаад л.
Туска тв-гээр гарах улс төрийн нэвтрүүлэгрүү хялам хяламхийнэ. Нэг тээглэсэн нь гай болоод Ийглэ дээр тавьчихсан чинь Тускагийн уурлана гэж жигтэйхэн.
Бестнайпер төвийг сахих маягтай салат малатнаас амсаад л.
Сэтгэл дундуураа туучхуй цасан дундуур оройхон туучиж орж ирнэ. Учир нь зав багатай учраас шинийн нэгэнд зарим ажлаа амжуулаад тэр.
Жажа надруу энэ ах шиг хоол сайн хийдэг хүнтэй суучих юмсан гэж гөлрөөд л. Тэгсэнээ арай л царай муутай юм байна гэж бодоод л.
За Шоу таймер мань мэтийн хүнд гарууд энэ архиа явуулахгүй юм байхдаа гэж хоорондоо шивнэлдээд л. Бас орж ирэх хүүхнүүд, ширээн дээрх архи хоёрын аль руу нь харахаа мэдэхгүй нүд нь хоёр тйишээ салаад л.
Тэгээд цонхоор харсан чинь шалдан гэгээн саран...
Миний төсөөлөл нэг иймэрхүү ... Та нар үргэлжлүүлээд завхруулна биз!!
...дихсэн чин Зоригт нээм "наад сувгаа сольчих" гэж хэлүүт бүгд түүн рүү харснаа эргэж ТВ рүү харах хооронд нэр хиам гялс авч үмкээл, яджаахад сольсон биш Юнивээрс бэст сонгс гарч таараад Шагж, Санаа 2 амаа олохгүй шүүмлээл суухым
Тэр хиаман дээр хэд хэдэн гар тааралдавал яана. Шоу бид хоёрынх бол байжил байна...
ТВ-ны управленийг нь Гого гартаа барьцан жаахан байжаал суваг солиол /бодуул сээгслэг юм гарчийна уу гэж хайжаа мю байлгүй/, өө, алга гээл товч дарсан шээг, харин бусад нь халж амжаагүй тул жаахан цэмбэгнэсэн хэвээр, буужнаас өмнө хэд хэд татчихынсан гэж бараг зэрэг бодоол суух аж...
Гого яг тэгнэ. Пээшин тв хавиар л эргэлдээд байх биз. Шоутайммер бид хоёр шууд босоол за манайхан цагаан сар болж байна нэг татчихъя гээл амьтнуусыг уриалах байх.Шоу нэг гаж юм зохиогоод яриа өдөх байх. Яаж ийж байгаад 3 татуулчихвал ямаагаа гаргаад хүүхнээ яадаг ламын нэг онигоо байдаг даа.мэдэх үү.Ярих уу
.. гэрийн гадаа хэн нэгний бөглүү дуу бүдэг бадаг сонсогдоод л үүд рүү суусан хэд хагас хугас чих тавьбал "Анжигайд хэдээр золгох уу, бас Хатанд, маньдаа наад шинэ мөнгөө өгчих" гэж байгаа болтой там тум сонсогдоод, хаалга сэв хийтэл нээгдэн зоригтойгоороо Шагдар гэдэг шиг мань Төрийн дайсан тэргүүтэй хэсэг болоокчид орж ирэх, үүнтэй зэрэгцэн зарим нэг нь буюу бээст миний бие "өө бууз гарсны дараа ирэхгүй, хн" гэж бодно
Хамгийн дээд талд суусан хүн уух юманд ойрч бие засах гэж гоомон хол зам туулна дааsun tushine buuz gargana jignuurtee idexee uldeechine
xun burtei tulgaad uuchixana amidraad bna shuu xuuха ха.
Төрийн дайсан 5000р гэж тохиронгуутаа яг Анжгай дээр 20000р хусаад ханш өсгөөд ард нь зогсож байсан хэсэг блогчидоо хөлдөө чирээд сүйдлэнэ.
эргэнэг хавиар тогоо шанга эрүүлдэж байгаа нь өнөө банжигын алдарт "хоолчин"-гууд байх аж, Дэлгээн эгчийнхээс зарим жорыг нь "шаацан" салаад этр өрөөл, махсаг хэдэн Банжигдоржууддаа веган бууз хэлэлгүй шахна гэж нууцаар тохирч түүнээ жигнэж байгаадаа цаанаа нэг инээд нь хүрэн суухуй дор эрчүүд нь "аятайхан дамжигууд шүү" гэж бас улаас нь зулайг нь хүртэр харж цаг нөхцөөн бодож байгаа ч наанаа бол энэ жил сайхан гарч байна гэх мэт жижүүрийн хэдэн үг биесдээ шидлэнэ
...Дажгүй залуу хамгийн сүүлд нь дээлнийхээ бүсээ аймаар дээгүүр бүсэлчихсэн орж ирэв. үсээ гээлдээд гозойлглчихсоон бас. Орж ирэхийнхээ өмнө гадаа морь харсан бололтой, дээлийнх нь хормиогоор ул мэдэг нойтон зүйл цацарчээ. уул нь гутлаа толийтол тосолсонч үсэрсэн нойтон дээр нь өлөн тоос наалдсан нь "шээмтгий хүн" болохыг нотолно
...Санаа саяхан ирсэн шинэ хүн тул ДОРЖ-МАА-нуудыг сайн танихгүй ч Ю-бээст соонгс дээр ядаж Шагжтай "ам" нийлжаадаа дотроо баярлан сууж басхүү эрчүүдийн нэгэн адил ДОРЖ-уудыг ажин сууж инээмсэглэж яваад Хашир Анжигайтай харц тугарч хачин их балмагтахуй дор ашгүй бууз гарч түүнийг далимдуулан харцаа "салгаж" чадав...
Санаад блог дээр байсан Universe Best Songs-ийн тухай бичлэгийг үзээд бодож явдаг зүйлээ бөөндчихмөөр санагдчихлаа. Өмнө нь Монголын Тв-нүүдийн тухай бичлэг дээрээ би цухас дурдаж л байсан л даа. Би Америкийн шүтээн, X Factor-ийг үзэх дуртай. Зарим хэсэгт нь үнэхээр нулимас унагадаг. Хамрын самсаа шархирч , үнэн голоосоо догдлон үздэг.
Шүүгч нарын шүүмжлэлийн үгийн оновчтой сонголт, түс тас байдал бол гайхалтай. Нэвтрүүлэг бүхэлдээ тасархай л даа. Гол нь тэндээс төрсөн хүн бол жинхэнэ од болж чадаж байна. Leona lewis, Suzan Boyle гээд өнөөдөр дэлхийд мэдэхгүй хүн алга. Цомгууд нь хэдэн саяар борлогдож тэр чинээгээрээ амьдралын баталгаагаа олж байна. Манайх гэтэл яаж байна. Харин ч бүр боломж муутай нэг нь мөнгөөрөө шатаад дуусдаг байх. UBS-ын Энэ тэмцээнд түрүүлсэнээрээ амьдрал нь баталгаатай болж чадахгүй. Өмнөх тэмцээнүүдэд түрүүлсэн хүүхдүүд өнөөдөр хаана юу хийж явна. Би заримыг нь мэднэ. Лангуу ажиллуулж байна лээ. Хайран авъяас. Буцаад лангуун дээрээ ирэх л байсан бол энэ тэмцээнд амжилт гаргах ямар хэрэг байгаа юм.
Өнөөдөр энэ тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдээс Монголын рок попын урлагийн өнгөнд гарч ирж чадсан юм уу. Чадаагүй л байхгүй юу. Нийт үндэстнүүдийн тоонд ноогдох хувиараа манайх бол Америкийг яаж барах вэ дээ. Хоёрхон сая хүнтэй шүү дээ бид.
UBS- нэвтрүүлгээ ингэж туйлдтал нь явуулах хэрэг уул нь бол байхгүй. Нэг жил өнжих хэрэгтэй. Анх гарсан жилээ бол авъяастнууд сайтай үзэгч лут байсан. Жил ирэх тусам авъяастай хүн ховор болж нэвтрүүлэг чанаргүйдэж байна. Нэвтрүүлгийн чанар гэдэг нь авъяастанууд шүү дээ. Дээрээс нь шагнал бол хэтэрхийн бага байна. Түрүүлсэн хүндээ ядаж 50 саяыг өгөх хэрэгтэй. UBS энэ хүүхдүүдээр мөнгө олох зорилгоо хэт урьтал болгосонтойгоо адилхан шагналынхаа хэмжээн дээр анхааралаа хандуулаасай.
Мөн хэтэрхий олон хүн шалгаруулж байна. Юун 25. Тийм л олон хүн шалгаруулах гээд байгаа юм бол 5 байхад л хангалттай. Олон болчихоор чанаргүй сул элементүүд дунд нь ороод байна. Үзэгчдэд хүргэх арга барилаа өөрчлөхгүй бол хуучрах хандлагатай.
X Factor-ийг үзэж байгаад UBS-ыг үзэхээр наастар бол шууд мяарчих юм. Тэнгэр газар шиг ялгаатай л даа. Дуугаралт нь моно дугараад байдаг юмуу даа. Гэхдээ зүгээрээ, хийхгүй байсанаас хийж байсан нь дээр. Илүү сайжраасай, гоё болоосой л гэсэн дээ энэ бүгдийг бичлээ л дээ.
Ихэнх айлууд цагаан сараар улиг болсон нийслэл болон байцааны салатаа хийдэг билээ. Тэгээд би бусдаас өөр байх гэж амбийцлаад дараах салатыг гэртээ хийх санаатай бодож байна. Эрэгтэй ч гэлээ элдэв янзын хоол хийж, судлах миний олон жилийн хобби, байгалиас заяасан авъяас учраас ингэж байгаа юм. Би ч бодож олсон юм биш, өчигдөр орой нэг мастер тогооч ахаасаа 20 минут шалгааж байж гэрийн нөхцөлд хялбар аргаар, нээх нарийн ногоо шаардаад байхааргүйгээр хийх салатны жорыг олж мэдсэнээ та нөхөдтэйгээ хуваалцъя гэсэн юм.
1. Орц: Төмс, лууван, үхрийн мах, помидор, огурци, давс, сахар, майонез, өндөг, хүрэн манжингийн салат. Эхлээд төмс луувангаа байцаа шиг нарийхан хэрчинэ. Харьцаа нь 50,50 байхаар. Мөн үхрийн махаа нарийхан яг адилхан хэрчинэ. Өндөгөө чанаад бөөрөнхий нарийн хэрчинэ. Хэрчсэн лууван, төмсөө буцалж буй давстай усанд хийгээд хэт болгочихгүй, жаахан зажлууртай яг болох гэж буй мэт болоод ирэнгүүт нь гаргаад хөргөнө. Түүнийхээ дараа нарийхан хэрчсэн үхрийн махаа холиод дээр нь вандуй, бага зэрэг нарийн хэрчсэн помидор, огурци хийгээд майонезтайгаа хутгаад бэлэн болно гэнээ. Нийслэл салатыг арай баяжуулж, өөрчилсөн хувилбар бололтой. Сэтгэмжээрээ улаан луувангийн салат дээрээс нь бага зэрэг хийгээд өнгө нэмж болно гэсээн.
2. Төмс, лууван, гахайн утсан мах, помидор, огурци, давс, сахар,оливийн тос, сонгино, сармис
Төмс, лууван, гахайн махаа бөөрөнхий чийпс маягаар нарийхан, дугуй хэрчинэ. Дээрхтэй адил төмс, луувангаа болохын наагуур чанаад хөргөнө. Огурци помидороо мөн адил хэрчээд болсон төмс туувантайгаа холино. 50-80гр орчим оливийн тос/9 тос байсан ч болно / халааж байгаад 3ш сонгиноо буузных шиг татаад тосруугаа хийггээд шарна. Дээрээс нь гахайн махаа хийгээд сайхан хутгаад шарж өгнө. 3 хумс сармисаа няцлаад мөн холино. Сахар, давсаа тааруулж хийнэ. Сайхан үнэр гараад шарагдаад ирэх алдад нь гаргаад бүгдийг нь нөгөө хольсон ногоон дээрээ хийж, хутгаад салат бэлэн болно . Гахайн мах царцалт өгөхгүй, учраас тасархай болдог гэсэн.
Дээрх орц материалудыг голыг энь алдуулчихгүй өөсдөө тааруулаад л хэмжээг нь тохируулахаа мартваа.
Манай эхнэр гэж жаргачихсан амьтан байнаа. Миний хийсэн сайхан хоолнуудыг арван жил идэж байна. Би өөрийн мэдэлгүй галын өрөөнд давхиад орчих юм даа. За тэр ч яаахав, бас нэг санаа байна. Нийслэл салал, хүрэн манжингийн салат болон бусад салатуудаа яг тоорт шиг өнгийг нь алаглуулаад хэвэнд оруулаад тавих ч бас янзтай гэнэ шүү. Өөрөөр хэлбэл дээр дээрээс нь давхарлаад хэлбэржүүлчих юм гэнэ. Тэгээд яг бялуу шиг дээр юм бичсэн ч болно гэнэ дээ.. Үг үсгийн алдаа утга жаахан замбараагүй болчихлоо соорий.
Асуух зүйл байвал дуртай хариулж, санал солилцоно шүү...
Хүндэтгэсэн 20 жил хоол хийж буй 30 тай эр Шагж
Бага байхад хэн нь хол шээхээ үзье гээд найзуудтайгаа зэрэгцэж зогсч байгаад л дүлдэгсэн. Муу боожгойныхоо үзүүрийг гох дардаг болон гол тасддаг хуруугаараа аль болох сайн хавчаад хамаг хүчээрээ дүлэхэд намайг барах хүн байдаггүй байсан даа. Манай нэг найз баас нь хүрсэн үедээ тэгж тоглож байгаад хойшоогоо тийрэлттэй буудаад гөөмөн нэг балар ч билээ. Цагаан махаа мулт дүлчихээгүй нь их юм. Хэрвээ хатуу баас байсан бол бөгсний амсараар нь гургалдай нь эргээд хачин юм болохгүй юу. Аз болоход чацага байсан учраас өмд бандааж хоёроо хойшоогоо дэрвэтэл нь тургиад тэссэн байх.
Бид нар гэрээсээ хол байсан учраас мань хүн алцаганаад явж чаддаггүй. Тэгээд бид нар нийлж байгаад цэвэрлэсэн. Цэвэрлэнэ ч гэж дээ, өмдийг нь тайлж элс шороогоор баахан арчаад чацага урсах хөлрүү нь мөн л шороо хийсэн. Зун байсныг хэлэхүү тэр үнэр, ялаа хоёрыг ээ.
Сүүлд ангиара ногооны талбай дээр төмсөөр байлдаж байснаа огт мартдаггүй юм. Үдийн хэрд хажуугаараа хэвтчихсэн юм идээд байж байсан чинь манай нэг баагий жижигхэн төмс авснаа надруу шидчихгүй юу. Цочсондоо дээд хөлөө өргөөд нүүрээ хамгаалсан чинь өргөн шоортны амаар төмс сүнгэнэж ороод яг төмсөг онодог байна ш дээ. Хөлөө өргөхөөр нэг талын дүүжлэгдсэн сул төмсөгийг лүк гэтэл авсан даа. Би ч муухай орилоод л нөгөөхөө дараад эвхрээд өгсөн. Тэгтэл, яасан бэ? Юу болов гээд тухайн үед миний хандтай байсан охин хүрээд ирлээ. Би ч тэсхүйеэ бэрх өвдөж байсан ч гэсэн тэвчээр зааж шал өөр газар буюу гуяа илээд орилоод байгаа юмаа. Ангийхан бөөгнөрөөд яасан бэ гээд байдаг. Ямар төмсөөр төмсөгдүүллээ гэлтэй нь биш.
Муухай хорон өвдсөн шүү. Буцах замдаа би нөгөө төмс шидсэн баагийгаар түшүүлчихсэн доголсон амьтан гэртээ харьж билээ. Тэр муу жижиг төмс тэгж нэг миний мэдрэлийг гартал орилуулж билээ.
.
Өчигдрийн ЧОНО-той өдрийн тэмдэглэл.
Эхнэр хүүхдүүдтэйгээ эмнэгт үзүүлээд явж байтал утас дугарлаа. Анчин Балдан ах амьсгаа дээртэй "Довцогийн арын дэрсэнд нэг чоно адуу бариад идэж байна гэнэ" хоюулаа гялс яваадхая гэлээ. Би ч бараг хагас ухаантай шахуу амьтан Балдан ахынд давхиад очив. Балдан ах манай том хүү /6 настай/ бид гурав Довцогийн арын дэрс рүү хурд мэдүүлэн давхив. Адуу идэж буй чоныг үргээж болохгүй гэсэн даалгавар авсан хашир малчин нууц газраас дуран тавьж анчин Балдан ахад чонын байр байдал, Үйлдлийг утсаар хором бүр мэдээлнэ. Цастай ч цагаан замаар хурд мэдүүлэн давхихад дугуйнаас цацарсан цас машины арын шилийг дарах ажээ. Хорь орчим км давхисны эцэст зорьсон газар ойртож буй бололтой. Ахиад утас дугарлаа. Чонын адуу идэж буй хэсгийн араар мал хайж явсан эрэлчин чоныг үргээчихжээ. Чоно мэдээж уулруугаа зүтгэх нь ойлгомтой тул энгэрээ бариад амдах чигтэй бид гурав давхиулав. Уулын арын энгэрт хэсэг цагаан газар байх агаад бид амжаад урд нь гарвал давуу тал олж авах байв. Машин хурд мэдүүлэн давхисаар. 6 настай миний хүү үе үе цонхоор өндөлзөнө.
Өвөө эмээгийнх нь зүсэлж өгсөн хоёр ч хурдан морийг нь чоно идчихсэн болохоор хүү минь буу шийдэмтэй тоглохоороо дандаа чонотой тэмцэлддэг . Оройд намайг чонын тухай яриад өг гэж шална. Чоно нэг ёсондоо миний хүүгийн хамгийн том дайсан бас шүтдэг анд нь билээ. Энэ удаа бүхнийг өөрийн нүдээр харах болсондоо хязгааргүй баярлаж буй нь нүдэнд нь илт.
Чоно дэндүү хийморьтой амьтан тул биднээс хоёрхон минутын өмнө өрсөөд уулруу гарч амжжээ. Балдан анчин мөр шинжээд их том чоно байна, яарсан шинжгүй тайван явж гэж хэлэв. Одоо яах уу гэж намаг асуухад уулаа тойроод цаад талд нь амдаад сууя. Гялс машиндаа гэж шамдуулав. Уул нилээд өндөр, цасан хунгартай учир машин арай ядан явж байлаа. Балдан ахыг чоно гарч ирж болох хоёр уулыг холбосон нарийхан тасархай дээр үлдээгээд би эргээд давхилаа. Цатгалан чоно дөнгөж уулруу гараад хэвтээд өгдөг тул би араас нь машинтай дөхөөд сигнаалдаж, орилж хашгиран, буу тавьж Балдан ахын байгаа зүг үргээхийг хичээв. Чоныг үргэсэн байх гэж тооцоолсны дараа уулаа буцаж ороогоод алсуурхан явсаар хашир чонын өөр нэг гарч болох амыг тагласхийн зогслоо. Машины урд шилээр Балдан ахын сууж буй байдал чоно гарч ирэх ам зэрэг нь алган дээр мэт зурайх ажээ. Миний гол зорилго хүүдээ бүхнийг харуулах явдал бөлгөө. Уулруу сайн хар, юм хөдөлвөл аавдаа хэлээрэй гэхэд хүү их л хичээнгүй асгатай энгэрийг цоо ширтэнэ. Томоогүй зан нь хөдөлж машины цантсан шилийг гараараа шард шард хийтэл зурж аавдаа зэмлүүлнэ. Чоно гарч ирж болох энгэрт цаанаасаа хонин сүрэг даваад ороод ирлээ. Чоно гарч ирлээ гэхэд хоньтой холилдоод буудахад төвөгтэй болно доо гэсэн бодол орж ирэв. Балдан ах сууж байсан газраасаа тонгойгоод цааш гүйж буй нь уулынхаа цаад талыг авч суухаар шийдсэн байв. Чоно гарч ирэхэд мал үргээд Балдан ахад мэдэгдэх тул харалгүй алдчихаж мэдэх цаад хясааруугаа шахаж суухаа хашир анчин мэдэлгүй яах билээ. Гэнэт хонин дунд нэг том чоно яваа харагдав. Хонь огт үргэхгүй байгаа нь үнэхээр гайхал төрүүлэв. Чоно угийн ийм ухаалаг амьтан билээ. Магадгүй цаанаасаа энэ хэсэг хоныг ижлээс нь тасалж аяархан туунгаа өөрөө нуугдсаар ирж буй явдал ч байж болно. Хонь дотор ямаа байсан бол хамраа тургиад Балдан ахад чимээ өгөх байв. Чоно Балдан ахын сууж буй зүгрүү хойд хөл дээрээ үсрэн өндөлзөж харав. Бүр дахин дахин үсэрч харан өмнө нь аюул нуугдаж буйг тааварлаж байна уу гэлтэй. Тэгсэнээ миний зүг эргээд аяархан шогшиход би цонхоо онгойлгон буугаа аяархан чиглүүллээ. Хүү болж буй зүйлийг амьсгаа даран ширтэнэ. Чоно 300м орчмын зайд гэнэт зогсоод дурангаар шагайж байсан надтай харц тулгарав. Тэгсэнээ Балдан ахын сууж буй зүгруу даяласхийн эргээд цогив. Хашир анчин мэдээж байдлыг харж байгаа. Чоно Балдан ахруу ойртлоо гэхэд 200м дөхөөд хажуугаар нь давах шинжтэй. Цогиж байсан чоно зогсоод надруу эргэж харах тэрхэн богинохон агшинд Балдан ахын буу тасхийв. Чоно дороо нэг эргэлдсэнээ хар хурдаараа давхин одов. Балдан ах цаанаасаа би наанаасаа явсаар чоно буудуулсан газар очиход цасан дээр цус цацарсан байлаа. Балдан ах арай л холоос буудлаа. Хөндий цээжээр нь гарсан байх. Одоо ч тогтохгүй давхисаар уул сэлгэн алга болох байхаа гээд урамгүйхэн газар ширтэнэ.
Чоно ийм л тэнгэртэй амьтан билээ. Энэ нутагт сүүлийн жилүүдэд чоно гаарч айл амьтныг үймүүлэх нь ихсээд байгаа. Уул ихтэй хангай газар учир ямар ч буутай сайн машинтай хүмүүс чоно агнана гэдэг бараг мөрөөдөл билээ. Би чоныг хайрладаг, биширдэг хэрнээ чонотой хөөцөлдөж, чоноор чадуулж, уул усандаа явах туйлын дуртай нэгэн. Энэ удаа мөн л чоно биднийг яллаа. Дэлхий нийтээр ховордож буй энэ амьтаны амьдрах хамгийн тааламжтай газар бол нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол нутаг билээ. Энэ чоно амьд гарах уу гэж манай хүүг асуухад Балдан анчин уур савсах нүүрнийхээ хөлсийг шударсанаа, цусны байдлыг харвал их жаахан байна. Хэрвээ хөл болон бусад газар буудсан бол явдал нь заавал мэдэгдэх ёстой. Энэ чоно юуч болоогүй мэт давхиад явчихсан тул амь гарна гэлээ. Балдан ах хэр барагтаа бол алдаж буудаггүйг би мэдэх учир хэлсэн зүйл нь гарцаагүй үнэн билээ. Шарх авсан чоно улам ухаалаг гярхай болж илүү олон жил аьдардаг учиртай.
Ирсэн замаараа бид гурав эргээд давхина. Хүүдээ чоно харуулсандаа би баяртай байлаа. Анчин Балдан ямар нэгэн дуу аялах нь чоныг авлаж чадаагүйдээ харуусал тээж буй мэт. Нар уулын үзүүрээр далд орж байлаа. Монгол нутагч минь чоно илүү олон болох болтугай. Харсан хүнийхээ хийморийг сэргээдэг чоно гэгч амьтан үе үе сэтгэлд минь бодогдоно.
2012-02-10
Уучлаарай манайхаан, утаа ойрын 10 жилдээ багасахгүй...
Ингээд хэлсэн чинь муу амлалаа гэх биз. Манай монголчууд буруугийн шалтгаанаас илүү үнэнд өштэй улс даа. Хол байгаа бэрхшээлээс эмээхээрээ авдран дээр байгаа бурхандаа забираад эхлэдэг. Хамаагүй хэлэг. Гашуун үнэн гэвэл дээрх гарчиг юм. Энэ үгээ би өнөөгийн хэрэгжүүлж байгаа утааг бууруулах бодлоготой уялдуудж хэлж байгаа юм. Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Жилдээ хөдөөнөөс 25.000 гаруй хүн хотод шилжин ирж суурьшдаг ба эдгээр хүмүүсийн 50% орчим нь бүртгүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр утаа үйлдвэрлэгчдийн хувь хэмжээ бүртгэлгүй улсуудыг оруулаад бараг 70% дөхнө.
Хөөрхий манай муу төр энэ өвөл хар өглөө эрт босоод л зуух зарж үйлээ үзлээ. Ерөнхий сайд, ерөнхийлөгч нар үе үе за өнөөдөр хэдийг зарав гэж нөгөө зуух зарж байгаа хэдээсээ асуугаад л. Өнөөдүүл нь сайн зарагдахгүй байна гэж толгойгоо сэгсэрч ирээд л шогроод л. Төр засаг маань ингэж панз үсэргэх гэж. Ёстой хүүхдийн санаадаа.
Зуухны панз үсэргэж утаатай үзэлцэхэд сүүлийн гурван жил манай улс 100 гаруй тэр бум төгрөг зарцуулсан. Үр дүн аманд ч хамранд ч утаа орсоор.
Ингэж арай ядсан, өдөр хоногийг аргацаасан, алсын хараа битгий хэл ойрын хараагүй зүйл хийхээ больмоор юм. Одоо яах ёстой вэ бид. Зуух тараасаар байх уу. Ёстой уучлаарай.
Утаа цөөн хэдэн хүн, компаний баяжих хэрэгсэл болж байгаа талаар зарим хариуцлагтай хүмүүс дугар ч байсан. Үнэн байх гэж бодож байна.
Бид хүмүүсээ мөрөөдөлтэй болгох ганцхан л зорилт тавьж мөнгөө тийшээгээ зарцуулъя. Эхний ээлжинд баялаг бүтээх ажлын байр үй, олноороо хэрэгтэй. Ажилтай хүмүүс орлоготой болж, орлоготой хүн мөрөөдөлтэй болно.
Мөрөөдөлтэй хүмүүс орлогоо мөрөөдлийнхөө төлөө зарцуулдаг. Алдах юмтай, амьралтай хүн архи уудаггүй юм. Ажил хийгээд мөнгөтэй болоод эхлэхээрээ хэн гэр хороололд нүүрс түлж амьдрахыг хүсэх юм. Зэрлэг ургамалыг өнгөцхөн тайраад байхаар улам эрчтэй ургаад байдаг шиг аливаа бэрхшээлийн үсийг нь хусаад өнгөрөх хэрэггүй л дээ. Өөрөөр хэлбэл хүмүүсээ орлоготой болгоогүй байж байр битгий хэл зуух зарах ойлгомжгүй хэрэг. Орлоготой хүмүүс байртай болж, шинэ машин авч унахаа төрөөр заалгахгүй хийнэ.
Баялагийн бүтээмжээ дагаад эдийн засаг сайжрахаар хувийн хэвшлүүд орон сууц бариад зарахаа засагтай засаггүй ч хийнэ. Бэрхшээл бол мэдээж байгаа. Орон сууц барьлаа ч цэвэр усны хомсдол хотод нүүрлэж байгаа тухай юм мэдэх хүнээс сонс ч байсан. Тэгэхээр шинэ хот байгуулах, эдийн засаг, эрх мэдлээ бүс нутгуудруугаа тэлж хотруу ирэх нүүдлийг зогсоох зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх шийдлүүд хэрэгтэй байна. Мэдэхгүй юм даа. Бодоод байхаар бодлууд хөврөөд л байна.
Эдгээр ажлуудыг хийхэд өчнөөн жил хэрэг болох байх. Тэр болтол утаагаа амьсгалаад л байж дээ хотынхоон. Би бол яах вэ. Аль эрт амиа бодоод 15 жил амьдарсан утаатай хотоосоо 2008 онд хөдөөрүү нүүчихсэн юм. Хөдөө ч гэлээ 24 цагийн интернет, 60 кабелийн суваг, тохилог угаалгын болоод 00-н өрөө манайд байна. Харин утаа , замын бөглөрөл, хэт олон баар бол байхгүй.
Би зунд зүлгэн дээр гэр барьчхаад хонь гарган идэж, пиво шимж, голд шумбан, NBA үзэж, хааяаа нууцаар fashino tv дэж, хаяаг нь шуусан ханын нүхээр исгэрэх салхин дор Нью-Йоркод байгаа найзтайгаа чааталсан шигээ хэвтэж байдаг юм.
Саяхан ийм үг сонслоо. Хот явж ирчихээд усанд орохгүй заваарсан юм чинь гэж... Уг нь хөдөөнийхөн заваан байсан цаг саяхан шүү дээ. Мөрөөдөл гэгч нь уул нь сансарт нисэх гэх мэт өөр ойлголт л доо. Гэтэл өнөө үед бэрхшээлээс гарах нь мөрөөдөл болоод байна. Мөрөөдөцгөөе, манай хот утаагүй болно гэж...Ямар мөнгө төлөх биш...
Жич: Надруу нүүж ирэх хүн байвал хэлээрэй. Гол нь эмч байх ёстой шүү. Хоёр эмчийн хэрэг байна. Хөдөө сайхан амьдрал бий шүү.
/Унших гэж нээх дурласаны хэрэггүй/
Гаагааны арын оёос ацруу орох ч хар халуунд мөн ч тамтай шүү. Тэгтэл эмэгтэй хүмүүс бенц нэртэй нарийхан оосрон бөгстэй бандааж өмсөөд байх юм. Яаж тэсдэг байнаа. Би нэг удаа сонирхоод өмс ч үзсэн чинь анусны нүх рүү юм чихээд байх шиг санагдаад эвгүй хог байна лээ. Унгаж мунгахад амсрыг нь дараад салхи авхуулж мэдхээргүй юм шиг санагдсан. Бас бөгсөө дутуу арчдаг баагийнууд бол бенцнийхээ эмблемийг бороор будах хэрэг гарах байх.
Лээвчиг өмсөж үзэв. Би таргалаад хоёр мээм маань муухан эмэгтэй хүнийхээс дутахааргүй том болчихсон. Ацтай гаагааг бодвол төвөг нь арай л гайгүй. Гэхдээ л араас нэг хүн тэврээд хоёр гараараа миний мээмийг базаад байх шиг нэн эвгүй сэтгэгдэл төрсөн. Одоо бенц гаагаа өмсөөд лээвчиг зүүчихсэн чинь надад ямар байсан гээч. Араас нэг хүн тэврээд мээм базлангаа анусны нүхрүү юм чихээд байгаа юм шиг хосолмол балиар сэтгэгдэл төрсөн.
Өндөр өсгийтэй туфли хөлдөө шургуулав. Ээ базарваань. Муу хөлөө яаж шийтгэх нь тэр вэ. Шагай хэсгээрээ хоёр тийшээ гулбалзаад хөлийн тавхай анх удаа бараг нүүрнийхээ өөдөөс харав. Өвдсөн гэж жигтэйхэн. Араасаа бөгсрүүгээ юм чихүүлээд мээмээ базлуулж байгаа хүн чинь явж чадахгүй шагайгаа гөшхөөр тэгээд дуус ч байгаа нь тэр. Ээ бурхан минь намайг эр хүн болгож төрүүлсэнд баярлалаа. Цашаа өчнөөн хэрэглэл байгааш дээ. Ээмэг, Бөгжнүүд, сормуус, хумс, хөмсөг өөр юу юу ч билээ дээ.
Бүсгүйчүүд минь энэ их ачааг яаж тээвэрлэж, тэсвэрлэдэг байна аа.
21,000 / Манай улс манай найзыг хүүхэндүүлсэн /
90-ээд оны хавьцаа худрана, бушаалдана, 21 татах гээд өөр өөрөөр нэрлэдэг нэг хөзрийн тоглоом ид моод болж билээ. Одоо ч зарим нь тоглодог л байх.
Хөзөр татаад 21-ээс доош хамгийн олон тоотой нь ялах ба 21 тоотой бол шууд цэвэр хожил авдаг. Тамгыг 11 гэж үзэх бөгөөд дээрээс нь аль ч хөзрийн арав татахад л "данга" нийлнэ. "Данган нуурын шагшуурга дандаа нийлдэг Даариймаа" гээл картаа шидэхэд өрсөлдөгчийн хулхи нь буугаад л хөзрөө хольдогсон. Хэрвээ хорь болвол "Хонхор нуурын шагшуурга хонгондоо үстэй даариймаа " гээл шиднэ. Үгнүүд нь ямар учиртайг одоо хүртэл мэддэггүй юм. Ухаандаа даалуу шиг хэллэг хэлээд байгаа юм уу даа. Тэр үеийн тоглодог хүмүүс андахгүй дээ. Нийгмийн шилжилтийн үе таараад бултаараа ядуу, амьдрал хүнд үед их багагүй тэр тоглоомоор тоглож өдөр хоногийг өнгөрөөж байв. Хүмүүс мөрийтэй тоглоно. Зарим нь бүр каартныхаа барааны эрхээр хүртэл үзнэ. Манай найзын аав сарын картны гурилаараа тоглож алдчихаад бөөн юм болж билээ. Хөөрхий найз минь баахан өлссөн байх. Ингэж би анх 21 гэдэг тоотой дэлгэрэнгүй танилцаж билээ.
Цаг өөр болж. Нэг үед ард түмэн амьдрал хэцүү 21 дэж байсан бол өнөө үед улс орон хөгжөөд төр нь өөрөө 21000-р бушаалдаж байна. Ард түмэнтэйгээ бушаалдаж төр нь данга /21/нийлүүлж шидээд байхаар бид нам хожигдоод хулхи нь буугаад цаашаа эргэх юм байна л даа. Яг тэгж харагдаач.
Алтны гэнэтийн ашгийн онцгой албан татварыг батлахдаа манай засгийнхан Асашёорюү аваргыг сумод түрүүлээд 68 дахь аварга болонгуут нь шууд аа 68 хувийн татвар гээд баталчхая гэж шийдсэн гэсэн явган яриа байдаг. Түүн шиг 90-ээд онд бушаалдаж /21 дэж/ байсан өнөөгийн төр засгийн хүнд гарууд мөнгө тараах болохоороо хуучинаа дурсаад 21 дээр тогтоо биз дээ зайлуул. Муу төр ард түмэндээ мөнгө тарааж байгаад дараа нь сум тараадаг гэсэн нэг үг бий. Удахгүй сум тараах вий дээ. 21000 төгрөгийг хүн өөр өөрийнхөө хэрэгцээгээр л дүгнэнэ. Адгийн архичинд арван шил архины, архаг архичинд таван шил архины, ажилтай архичинд хоёр шил архины л мөнгө. Архи уусан ч яалаа байсан ч яалаа. 21000-г тараасанаас хойш архины борлуулалт суга өссөнийг архитай газар дээгүүр сэнтийд ажилладаг манай нэг таваариш хэлж байсан. Үнэн л дээ. Хийх ажилгүй хүмүүс чинь архи уухаас өөр юу хийх вэ дээ.
Ингээд бодохоор 21000-г тараасан нь зөв болж байгаа юм. 90-ээд оны далайн давалгаа шиг архаг архичиддаа одоо ахиухан мөнгө тарааж архи өгч байгаад хурдхан шиг үхүүлээд дуусгаад авах нь зөв юм байна. Түүнийн дараа хэдүүлээ архичингүй гоё амьдрая гэж наавал яаж байна. Хүмүүс энэ мөнгөөр эмнэлэг, үйлдвэр барьвал зөв гээд л байгаа. Эмнэлэг барих бүр буруу . Архичид чинь бүгд эмчлүүлээд эрүүл болчихоор чинь гамшиг ш дээ. Биеэ тордож байгаад л эргээд архидаад эхлэнэ. Ингээд бодохоор 21-д сайн тал бий шүү. Би бол төрдөө баярлаж байгаа. Энэ өвөл миний өвлийн идшийг төр даасан. 21-ээ цуглуулж байгаад өвлийн идэш аваад идчихсэн. Манай төр ч хоншоортой шүү.
Манай нэг найз 21 ээ цуглуулж байгаад шоудсан гэсэн. Хүүхэн шуухан найрч балай авсан юм байхаа. Хэлж байна лээ. Манай улс намайг бааранд даагаад хүүхэндүүллээ ш дээ гэж. Үнэн л дээ. Холын хамаатны нэг эгч 4 хүүхэдтэй сар бүрийн 21 ээрээ сайхан л амьдарч харадгсан. Орой мах багатай л болохоос халуун хоолтой байна билээ.
Төр мөнгөөр ард түмэнрүүгээ хамаагүй галлаад байхаар байгаа онохоосоо онохгүй нь их байх шиг байна. Гэхдээ л хүний шунал багыг ч байсан авдаг хойно. Ингэхэд энэ бичсэнийг минь унших хүн байна уу. Арай 21 буух болоод банкан дээр бүгд алалцаад Банжиг эзгүй байгаа юм биш биз. Тийм бол хэлээрэй, би очиж төртэй бушаалдая...
Үртэй хүн уншихыг хичээгээрэй...
Эхнэр бид хоёр 3-р курст байхдаа хүүтэй болж билээ. Үртэй болсон цаг мөчөөсөө эхэлж эцэг, эх хүний амьдрах утга учир хоромхон зуур орвонгоороо өөрчлөгддөг. Өөрсдийнхөө төлөө бус зөвхөн алаг үрийнхээ төлөө бүгдийг хийхэд бэлэн болдог. Нялх үртэй хүн амьтны зулзагыг хүртэл миний муу хүү шиг юм байна гэж ирээд л өхөөрдөнө. Хайрын дээд хэмжээ бол эх эцэг хүний үрээ хайрлах сэтгэл билээ. Бид хоёрыг хоюулаа оюутан байж хүүхэдтэй боллоо гэх хүн байгаагүй ч далдуур ах дүү нар хэлэлцэж л байсан байх. Эхнэр маань хичээлдээ яван явсаар 4 сард мэндлээд 14-ч хонолгүй эргээд хичээлдээ суугаад эхлэв. Анагаах хэцүү хойно өөр сонголт байгаагүй.
Хадам ээж хүүхэд харахад туслахаар манайд байлаа. Анх хүүхэдтэй болсон хүн хүүхдээ л гэдэг. Уйлаад сэрэхэд нь ээжтэй /би хадам ээж гэх дургүй/ уралдаж очоод л тэвэрнэ. Аар саар зөрчил маргаан нилээдгүй л байв. Би тухайн үед жаахан бизнес хийдэг байсан ба арын ажлаа сайн найздаа үлдээгээд хүүхдээ асралцахад л бүхнээ зориулахаар сэтгэл шулуудлаа. Хичээлээсээ жилийн чөлөө авав. Ээж намайг хүүхдээ давгүй асрахыг минь хараад ойлгосон, бас арын ажил нь хэцүүдээд байсан учир гэртээ буцсан. Төрөөд бүрэн тэнхрээгүй шахам байж хичээлдээ яваад л шалгалт, шүүлэг дадлага гээд хань минь маш их ядрана. Би шөнө бүр босч хүүхдээ хуурайлж "нана" -аар угжин, даавууг нь угаасаар 5 сар хүртэл нь хүнээс дутахгүй асарлаа.
4-сартайгаас нь эхлээд хүзүүн дээрээ суулгаад салхилуулахад муу хог чинь толгой дээр мөн ч олон шээсэн дээ. Эдийн засгийн хувьд эрхэлж байсан жаахан бизнес маань бүрэн дампуурч бүр өртэй болж хоцров. Цаг хугацаа явсаар 9-р сартай золгов. Хүүхдээ хэнээр харуулах вэ? Гэр бүлээ тэжээхийн тулд би сурахын хажуугаар ажиллах ёстой, эхнэр маань хичээлдээ заавал явах ёстой гэх зайлшгүй шаардлага манай гэр бүлд гарав. Ээж аав хоёр хүүг минь авч хөдөө асрана гэж зүтгэсээр. Амин хайртай хүүгээ явуулна гэхээс нойр хүрэхээ байж сэтгэл хямрана. Би бууж өгөлгүй яаж ийж байгаад л хүүгээ асрана гэж зөрүүдлэв.
Эцсийн эцэст би буланд шахагдан, олны өмнө хүч мөхөсдөж хүүгээ хадам ээжид өгч явуулахаас өөр аргагүй болсон тул үүнтэйгээ эвлэрч ядан бачуурна. Урд орой нь би хүүтэйгээ ханатлаа тоглож ээж нь хувцас хунарыг нь бэлдэнэ. Хөөрхий хүү минь хайртай аав ээж, төрсөн гэрээ орхих гэж буйгаа үл анзааран урдынхаасаа илүү цовоо сэргэлэн байх нь ээж аавынхаа сэтгэлийг сэмлэнэ. Вокзал дээр хүүгээ гаргаж өгөөд ээж нь нулимастай хоцорход би хүүгээ харж чадахгүй явуулж буйдаа ууртай хоцров. Гэр эль хуль,амьдрал хов хоосон. Цаг мөч хором бүрт хүүгээ бодсоор. Үнэр нь сэтгэлд ханхийж , царай нь нүдэнд тодорсоор. Утсаар ярьхад хүү минь давгүй байгаа гэсэн сураг дуулдана. Бид хоёр хүүгээ санах яах вэ, хэл ам мэдэхгүй нялх хүү минь биднийг санаж сэтгэл нь харлаж байгаа гэхээс л хамгаас хэцүү. 14 хоногийн дараа мэдээ ирлээ. Хүүгээ ирж ав гэж аав ээжээс хэлүүллээ. Би дотроо ямар их баярласан гээч. Хүү минь хоол ундаа идэхгүй эсэргүүцэл зарласаар байхад нь ээж ингэж байгаад зүгээр болноо гэсээр байгаад сүүлдээ бүр барахаа болиод бидэнрүү хэлжээ. Хүү дээрээ очиход цовоо алаг нүд нь цаанаа л гунигтай бэлцийж, нилээдгүй туржээ. Хойморын орноос муу хүүг минь уячихаж. Аав ээжийгээ харангуутаа ум хумгүй зүтгэлээ. Хүүтэйгээ уулзахад сэтгэлд нар гийж баяр баясгалан мэдрэгдэнэ. Танай хүү ч ёстой зөрүүд бэрх хүү байна. Өчнөөн хүүхдээр хүн хийлээ. Ийм хүүхэд үзсэнгүй, та хоёр хүүгээ өөрсдөө л хардаа гэж ээж хэлж билээ. Түүнээс хойш хүүгээ яаж ийж байгаад л өсгөсөн дөө. Хүү минь ээж ааваа санахын зовлонгийн дэргэд хүүхэд харах хүнгүй байхын бэрхшээл бол юу ч биш.
Гэр бүл гэдэг хамтдаа байхын л нэр. 0-4 насны хүүхэд ганцхан л хүсэлтэй байдаг. Том хүмүүс ажил, мөнгө, найз нөхөд, кино гээд тоо томшгүй олон зүйлд дурладаг бол хүүхэд аав ээжтэйгээ байх гэсэн цор ганцхан хүсэлтэй. Ердөө л ганцхан. Өлсөх даарах, бусад зүйл бол хүүхдэд юуч биш. Ээж аавтайгаа үргэлж хамт байх л хүүхдийн чин хүсэл юм байна гэдгийг би ойлгосон. Тийм учраас цор ганц хүслийг нь хүндэлж болж л өгвөл хүүхдээ өөрөө өсгөж хамт байхыг үргэлж хичээгээрэй. Гаргасан л бол бид хүүхдээ өсгөх нь язгуур үүрэг. Хөөрхий аав ээжүүдээ ч бодох хэрэгтэй. Өөрийгөө өсгүүлж зовоочихоод ахиад хүүхдээ харуулахаар тэд маань хэзээ жаргах билээ дээ. Эмээ өвөө дээрээ ч юмуу өөр газар өссөн хүүхэд гомдомтгой, өөртөө итгэлгүй, цовоо сэргэлэн зангүй болдог байх гэж би боддог. Үгүй ч байж болно л доо.
Ухаан суугаад 5 нас хүрээд ирэхээр нь харин өвөө эмээрүү нь зундаа заавал явуулах нь зөв. Өнөөдрийн суурин амьдралд ах дүү хоёрын хүүхэд бие биенээ танихгүй шахам хөндий өсөж байна. Элгэн саданаа гэдэг, ах дүүсээ гэдэг Монгол ухаан, зан заншил минь хаачив. Аав ээж дээр зундаа манайхны арван хэдэн хүүхэд очиж зусацгаадаг. Тэд тэнд барилдахдаа барилдаж зодолдохдоо зодолдож, хонинд явж, өлсөж, эрт босож орой унтаж амьдралын ухаан монгол зан заншилдаа суралцдаг. Хамгийн гол нь хүүхдүүд хоорондоо нөхөрлөж насан туршдаа бие биенийгээ гэх элгэн халуун "амь нэгтэй" ухаан суудаг. Нэгэн удмаас үндэслэж цус яс нэгтэй байх ах дүүсийн тавилан цагаан сараар л нэг хальтхан уулзалддаг хөндийн хоосон зүйл болж байгаад би их харамсдаг.
Одоо бага хүү минь ой гарантай. Том хүү тавтай цэцэрлэгт явдаг. Аав ээж хоёр манайд ирээд хүүг минь харж байгаа. Оройд хаалгаар ороход л хүү минь хэзээний ирчихсэн майзаганаад баярлаад зогсож байдаг. Бүх л өдөржин хүү минь хаалгаа чагнаж агаагаа, ээж, аавыгаа хүлээдэг. Оройд бид хоёрыг орондоо ороход их дургүй толгойноос бос гээд л өргөөд уйлагнаад байдаг. Удаан хамт байх гээд л тэгдэг байх. Бид хоёрыг гэртээ оронгуут ааш нь өөрчлөгддөг гэж эмээ нь хэлдэг. Аав ээжийгээ үзээд эрхэлж, тунин өдрийн туршид санасан гомдлоо гаргаж байгаа нь л тэр шүү дээ. Аав ээж гэдэг хүүхэддээ хичнээн чухал болохыг бид мэддэг хэрнээ ойлгодоггүй, ойлгодог хэрнээ ухаардаггүй юм билээ. Би хүүхдүүдээ яг эх хүн шиг хайрладаг. Эхнэр намайг эхийн зүрхтэй эцэг гэж тодорхойлдог.
Хүүхэд бүр аав ээжтэйгээ хамт өсөх болтугай. Энэ нь л хүүхдэд дээдийн жаргал билээ.
Манай телевизүүдийн программ нь бүгд хоорондоо адилхан. Орой 17 цагаас хүүхэлдэйн кино, залгуулаад солонгос сериал, завсар зайгаар нь 19-20 цагийн алдад рекламан дундуур нэг мэдээ шүү юм явуулаад сүүлд нь уран сайхын кино гаргаад дуусна. Маргааш өглөө нь цаг агаарын мэдээ, зурхай, мөнгөний ханш энэ тэрхэнээр занимаалдан "Өглөөний нэвтрүүлэг" ээ бэлдэнэ. Өдөр нь урд оройныхоо улиг болсон программаа давтаад л оройтой золгоно. Программын дараалал адилхан байгаад зогсохгүй нэвтрүүлгүүдийнх нь доторх эд эсүүд нь бүр ч ижил. Товчхондоо нэр нь л өөр болохоос цөмөөрөө адилхан. Тэгээд бүгд адилхан байж "Алтан шонхор " энэ тэр гээд шагнал зохиочихсон, түүнийгээ бие биедээ тэгшхэн хувааж өгөөд байгаа юмаа. Жаран чавганцын уралдаан л юм даа.
Мэдээ. Хэвлэлийн хурал зарлахаар нь эвшээж сууж байгаад хальтхан дүрс авчраад гаргачихдаг. Эрэн сурвалжлах мэдээ, шинэ юм байхгүй. Гадаад мэдээнүүдээ ОРТ, ССТV, BBC-гээс ёстой шууд өөрийнхөө юм шиг хуйлгайлна даа. Зохиогчийн эрх энэ тэрийг ярих ч юм биш. Логог нь дээгүүр доогуур нь палийтал лентдэж байгаад л гаргана. Бүх телевизүүдийн мэдээ хоорондоо дэндүү гэмээр адилхан. Мэдээ уншиж байгаа хүмүүс ч замбараагаа алдсан. Үг ярианы зөв сонголт, хоолойны өнгө гадаад төрх гэх мэт диктер /нэвтрүүлэгч/ хүний үндсэн шалгуурууд энэ цаг үед ор байхгүй болж байна. Хараад цочмоор царайтай, сонсоод жийрхмээр хоолойтой, бөөрөнхий хэлтэй хүмүүс мэдээ уншиж, тайлбар хийж байна. Удахгүй цээж нүцгэн хүн мэдээ уншиж мэдэхээр л болсон байна.
Кино. Албан ёсоор киногоо гаргаж байгаа телевиз гэж ямар байх биш дээ. Урдаас хулхи, хямдхан DVD олж ирээд дуу оруулаад л болоо. Дуу оруулж байгаа байдал үнэндээ авах юм байхгүй. Байлдаантай кино гарч байхад дэлбэрэлт, буудалцааны дууг нь сонсогдохгүй болтол шуумыг нь дарж байгаад уншаад байна. Ам зөрөлт, буруу хэлэх асуудал бол нармаалны үзэгдэл. Тэгэхээр нөгөө киноны хамаг гоо сайхныг үгүй болгочихдог. Ямарч сайхан киног яйран болгонодоо. Ядаж байхад дээгүүр доогуур нь элдэв лавлах утас, зар гүйлгээд киноын дүрстэй холилдуулаад тамлаад хаяна. Киноы дүрсний гуравны нэгийг нь зар, логогоор дүүргээд хавчийсан юм болгоно. Удахгүй киноын дүрс нь гэж нэг нарийхан зураас гар нь шүү аягүй бол.
Тийм хачин киног хэн үзнэ гэж зар өгч байгаа нь ч хөөрхий, тэрүүгээр мөнгө олох гэж хамаг юмаа таглаад үзэгчээ суваг сольход хүргэж байгаа телевиз ч хөөрхий.
Яг сайхан кино гарч байтал цочтол реклам орж ирнэ. Үнэн бүдүүлэг. Зарим хүмүүс киногоо рекламтайгаа хольж хутгаад ойлгохын эцэсгүй. Уран сайхны кино ихнэвчлэн 2300 цаг хавьцаа гарна. Ажилтай хүмүүс үзэх боломжгүй. Майнахан одоо солонгос сериалаа больмоор юм. Ёстой хог новш л гэсэн үг.
Хөгжмийн нэвтрүүлэг. Монголоор зөв ярьж чадахгүй хэл амаа зажилсан охид, залуус хөтлөгч нь юм гэнээ. Гадаадаар лаг ярьдагаа гайхуулах гээд үгээ зажлаад, налиглаад тэнэгтэж өгнө. Арай тод өнгийн малгай өмсөж ороолт ороогоод хар нүдний шил зүүчихээр хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч болчихдог юм уу хаашаа юм. Охид нь цээжний баялагаа болж өгвөл ил гаргаад байхад л болно. Үндсэн шалгуур нь хэлээ зажилж ярьдаг байх ёстой.
Бусад. Залуусыг од болгох шоу нэвтрүүлгүүд олшрох хандлагатай. Энэ цөөхөн хүнтэй Монголд авъяастанууд нь яасан ч хурдан эргэлтэнд ордог юм бүү мэд. Зарим жил завсарлаж баймаар юм. Нэг гайгүй нэвтрүүлгээ жил бүр явуулаад байхаар угийн цөөхөн хүн амтай юм чинь авъяастанууд нь багасаад үзэгчидээ уйдаачихаар нэвтрүүлэг өөрөө дампуу болж эхлэх юм. Америкийн том том шоунууд чинь зарим жил өнждөг ш дээ. Тэр олон сая хүн амтай газарт хүртэл авъяасан хязгаартай байхад манайд бол эсрэгээрээ юм шиг байгаа юмаа.
Од болох гэдэг чинь уран бүтээлээрээ хүнд бишрүүлэх болохоос улиг болтол телевизээр гараад олны танил болох биш шүү дээ. Хорь гучаар нь шалгаруулаад байгаа тэр авъяастануудаас өнөөдөр өндөрлөгт хүрсэн хүн байгаа юм уу. Яс юман дээрээ байхгүй ш дээ.
Орчин үеийн киноны тухай нэвтрүүлгүүд бүх телевизүүдэд бий. Бас л хоорондоо адилхан. Монголын нээлтээ хийсэн киноны тухай мэдээлэл гадаадын box office-ийн жагсаалтаас нэвтрүүлэг бүтдэг. Спортын нэвтрүүлгүүд мөн л ялгаа байхгүй цөм адилхан. Росси 2, cctv5, espn манайхны коопийддог бэлэн сувгууд.
Зарим телевизүүд олон ангит кино хийх гээд зүтгээд байгаа нь сайшаалтай ч бас л болоогүй. Яг л солонгос маягаар хийнэ.Ивээн тэтгэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг кинон дотроо хүчээр холиод л завхруулж өгнө. Олон ангит кино гэхийн оронд олон ангит зохиомжит нэвтрүүлэг гэвэл нэр нь илүү зохино.
Эцсийн дүгнэлт гэвэл манай улс ганцхан телевизтэй. Учир нь олон ч гэлээ телевизуудийн бүх нэвтрүүлгүүд нь хоорондоо адилхан юм чинь.
Эргүүтсэн толгой
Жаахан хуралдаад, маргалдаад, асуудал шийдээд ажил хэрэгч байхаар толгой улайсчих юм. Энэ долоо хоног хоёр чихнээсээ утаа манартал нь хуралдах юм шиг байна. Хамаг биеийн хуян дээшээ хөөрөөд нүүр ув улаан болчихоор угийн царай муутай дээрээ бүр гамшиг болчих юм. Миний хуралд сууж байгаа царай 00-д дүлж байгаа царай хоёр яг ижилхэн байдаг ш дээ. Бөгс толгой хоёрын аливаа ачаалал ихсэхээр нүүр улайсдаг энэ асуудал үнэхээр хэцүү юмаа. Хөмсөг, дагзнаас дээших хэсэг хүнд оргиод бамбалзаад эхлэхээр амьдралын утга учир тэр чигтээ алдагдчих юм. Миний толгойн дээр бөмбөг залвал ойхгүй байхаа. Хамаг цус дээшээ огшиж байгаад аягүй бол нэг л өдөр толгойныхоо оройгоороо зад буудаад газрын тос шиг оргилно шүү . Гэхдээ миний цус өтгөрөөд бүлгэрчихсэн юм чинь яах ч үгүй байж мэднэ. За муу ёр гэм, бодсон чинь айдас хүрчихлээ. Сая манай нэг ажилтан намайг өндөр болчихоо юу даа гэнэ. Нөгөө бамбалзаад хөөсөн толгой тэгж харагдуулсан юм байх даа.
Өчигдөр орой би гэрт хоолны ээлжтэй байгаад бас баас шээс нь дийлддэггүй бага бацааны даавууг угаав. Өвдөг нь сунаад урагшаа гозойчихсон шувтраад ац цухуйдаг өмдтэй, үсээ аягүй тэнэг засуулчихсан баагий ялхайтал суучихсан хүүхдийн даавуу угаагаад сууж байх юм. Плээткэн дээр бас нэг хоолорхуу юм буцалгаад байгаа юмаа бас. Энэ ёстой гамшиг шүү.
Өглөө ажилдаа ирээд баахан улс төр хийв. Сахилга алдсан 13 ажилтаны нэрийг байнгын хороогоор хэлэлцүүлж цалингийн арга хэмжээ аваад л. Дотор нь өөрөө бас цохиж яваа юмаа. Яадаг юм өөртэйгээ, юутай хээтэй нь хусаад хаясан.
Блогтоо юм бичихгүй болохоор поором алдчих гээд байх юм. Өө энэ тархи толгойгоор хатгуулаад эхэллээ. Энэ шанаагаа нэг талаас нь нэвт дриилдээд хаячилтай нь билээ. Өөрийгөө ч би тамлах юмаа. Толгойгоороо газрын тос оргилуулаад л, шанаагаа өрөмдөөд л. За угаасаа тамлуулж байх даа таарсан эргүүтсэн толгой доо.
Бүрхэг тэнгэр бүрхэг л байна
Бүтэн сайны нулимас баасанд хатаагүй
Бүхэлдээ эмтэрсэн цээжинд
Үүлэн цаанах саран адил
Үггүй бүүдийх чиний царай бүдэгхэн
Хаана хоносон бол гэхээс чамайг
Хазаж, бүр тамлан зовоомоор
Хашгирч, уйлж унжин
Хараал тавьж энгэрт чинь хоцмоор
Гэрээ цоожилчихоод гадагшаа гарлаа
Гэзгэн дээр асгарсан ширүүн бороонд
Ганцаархнаа удаан алхлаа
Гар утас ч үгүй цүнх ч үгүй
Хүн чанар утас хоёр нь хаалттай
Хүний эрхэнд би удаан зовохгүй
Хаалга, өвөр нь нээлттэй
Хямдхан хүүхнүүдтэй чи удаан жаргахгүй
Цагруу харсан хүлээлтээр дүүрэн шөнүүдийг
Цаддаггүй чиний тэнэмэл амьдралтай хамт
Нэг мөсөн цоожилчихоод
Нэрийг чинь цаасан дээр бичиж шатаачихаад би нислээ
Бүрхэг тэнгэр онгойж байна
Бүтэн сайны нулимас бороонд хатлаа
Бүхэлдээ хөнгөрсөн цээжинд
Бүтэн жилдээ л чи дурсагдахгүй...
Хуйвалдагчид өнгөрсөн баасан гарагт бензиний үнээ огцом нэмснээс болж манай ард түмэн дээр доргүй бужигнаад эхлэв. 2012 он бол чухам л диваажин болно, дотоодын нийт бүтээгдэхүүн тэдэн хувиар өснө, үсрэнгүй хөгжил хаяанд ирлээ гээд оны өмнөхөн хуцаад байсан улс төрчдийг "сов сохор" гэдгийг энэ нь баталсан хэрэг боллоо. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 4000 ам долларт хүртэл өслөө гэсэн сайхан тоо сонсгосны үндсэн дээр дээрх үлгэрээ яриад байсан.
ДНБ таван сая шахуу төгрөгт хүрч өснө гэдэг нь шууд утгаараа гурван ам бүлтэй айлын жилийн орлого өнгөрөгч онд арван таван сая төгрөгт хүрлээ л гэсэн үг. Би хувьдаа итгэхгүй байгаа юм. Уул уурхайгаас орж ирсэн гадаад вальютийг арай ДНБ дээрээ нэмээд тооцоод байгаа юм биш биз гэсэн хардлага миний мөхөс ухаанд яваад байна.
Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг өмнөх оноос нийтдээ 15 хувиар өссөн дүн мэдээ байгаа нь бас л эргэлзээтэй. 2010 онтой харьцуулахад 2011 онд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл чамгүй байсан гэдэг нь ойлгомжтой бөгөөд үнийн өсөлттэй эдийн засгийнхаа тооцоог өмнөх онотойгоо харьцуулаад байгаа юм шиг. Тухайлбал арван ширхэг талхыг 600 төгрөгөөр зардаг байснаа дараа жил нь мөн тооны талхыг 700 төгрөгөөр зарсанаа тооцож үзээд манай борлуулалтын нийт дүн өнгөрсөн оныхоос 10 хувиар өслөө гэсэнтэй утга нэг юм. Үнийн хөөрөгдлийн 10 хувиа эдийн засгийн өсөлт гэж хараад байгаа юм биш биз. Угтаа дотоодын эдийн засгийн өсөлтийг бүтээж буй баялагийн хэмжээг дагасан борлуулалтын дүнтэй шууд уялдуулж гаргадаг баймаар. Хил гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний "хөөсөн үнэ"ийг эдийн засагтаа хамж тооцоод байгаа нь буруу.
Уул уурхайгаас хуримтлагдсан вальютийн нөөцөөрөө төгрөг хэвлээд халамжийн бодлогоор ард түмэндээ таргаагаад байхад цаанаа хэмжээтэй үйлдвэрлэгдэж буй нийт баялагийн хүрэлцээ муудаж эрэлт нэмэгдэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм.
Хэрвээ зах зээлрүү тараасан бэлэн мөнгө эдийн засгийг дэмжихэд үйлдвэрлэгч нар үнээ өсгөх бус бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, тоо ширхэгийг нэмэгдүүлж байвал энэ чинь эрүүл үзэгдэл. Өөрөөр хэлбэл эрэлтийн хэрэгцээг үнийн өсөлтөөр бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар хангах гэсэн үг. Үйлдвэрлэгдэж буй барааны тоо нэмэгдэхгүйгээр үнэ өсөхөд нийгмийн тодорхой нэг хэсэг нь худалдаагаа хийгээд боломжгүй нь улам ядуурч энэ чинээгээрээ баян хоосны ялгаа нийгэмд ихэсч байгаа юм. Үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэхгүй байгаа цаад шалтгаан нь улсаас тэднийг дэмжсэн бодлого дутагдаж байгаагийн үр дүн. Бүтээгдэхүүний нийлүүлэлтээ дэлгэрүүлэхийн оронд лангуун дээр байгаа барааныхаа үнийг нэмээд зарчихсан нь үйлдвэрлэгч нарт нэг бодлын амар. Үүнийг л дэмжсэн татварын болоод тоног төхөөрөмжийн өргөтгөлийн хил гаалийн бодлого зэргийг бүхэлд нь авч үзмээр.
Гэхдээ барааны үнэ өсөхөд нөлөөлж байгаа хамгийн чухал язгуур шалтгаан нь манайх бүх юмаа гаднаас авдагтай шууд холбоотой. Энэ нь цаанаа хил гаалийн хүчин чадал, тээвэрлэлтийн нөөц бололцоо гээд өчнөөн юмнаас хамаардаг.
Зах зээл дээр хэвлэж тараасан төгрөгийн уршигаар угаасаа гадаад худалдаа хийж вальютаа өсгөх боломжгүй эсрэгээрээ бүх юмаа гаднаас авдаг улсын хувьд вальют хомсдож долларын ханш өсөх нь гарцаа байхгүй зүйл. Монгол банк вальютын нөөцөөсөө 270 сая ам доллар зах зээлд нийлүүлээд ч хүч хүрсэнгүй. Бэлнээр тараасан мөнгө лангуун дээрх бараа бүтээгдэхүүнүүдийг зуугуухан хамсаар энэ хурд улмаар нэмэгдэхэд импортлогч нарийн орлого өсч дараагийн зарах барааны нөөцөө бүрдүүлэхийн тулд долларыг их хэмжээгээр зах зээлээс татахад доллар өөрөө өссөн. Эрээнээс зөөдөг оймсны худалдаачнаас авхуулаад машины ченж нар бүгдээрээ үнийн хөөрөгдөлд гар бие оролцоно.
Нэгэнт өссөн доллараар бараагаа импортолсон шархаа нөхөхийн тулд зарим нь хий далимдуулаад дараагийн оруулж ирсэн бүтээгдэхүүн дээрээ үнийн зөрүүгээ нэмээд зарчихаж байгаа юм. Дараагийн ч гэждээ шууд л үнээ нэмчихдэг.
Монгол банкны зах зээлд нийлүүлж байгаа долларын хэмжээ төрөөс тарааж байгаа бэлэн мөнгөндөө түүртээд ямарч эерэг үр дүн авчрахгүй. Муу эрд халдага дараа гэдэг шиг муу улс оронд баяр дараа юм. Шинэ жил, цагаан сар гээд лангуу хоосолдог эхлэхээрээ дуусахаа мэддэггүй урт баярууд ар араасаа залгачихаар хомсдлын шинжтэйгээр бүр муу дээр боос гэгч л болно.
Ингээд л манай эдийн засаг гадаад зах зээлийн эерэг нөлөөгүйгээр хэн хэндээ ашиггүй байдлаар данхайж ард түмнийг хөлдөө чирдэг. Гадаадад долларын ханш суларч байхад манайд чангараад байгаагийн тод жишээ дээрх тайлбарууд юм.
Эцэст нь бодоход эдийн засгаа тогтвортой байлгаж, инпляцаа барихын тулд үйлдвэрлэлрүү хамаг анхаарлаа хандуулж импортоо багасгах бодлого барьсан нь ирээдүйдээ хэрэгтэй. Тэгэхгүй бол гадаад зах зээлийн хамааралгүйгээр дотоод хомсдолын савалгаагаараа бүх юмаа хөөрөгдөөд дуусахгүй нь. Энэ нь бензин дээр хамгийн тодоор илэрч байна. Өөрөө өөрийгөө хангах үйлдвэрээ бариагүй цагт бензин литер нь 10,000 хүрсэнч яаж ч чадахгүй. Өөр хүн бензин авчираад хямдхан заръя гэхэд санаа байвч сачий нь хүрэхгүй. Уг нь бүр 2000 он хавьцаа нефть боловсруулах үйлдвэр барихаар ажлаа эхлээд манай нэг бизнесмэн зүтгэсэн ч улс төрийн нөлөөллөөс болоод унасныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ.
Ирэх хавар юу болохыг тааварлахад үнэхээр бэрх. Махны үнэ хэд ч хүрч мэдэхээр байна. Нөөцөлсөн 12 мянган тонн махаа өнөө маргаашгүй тараагаад эхлэхээр хавар яах юм бол. Цагаан сар товчхондоо махны дайсан.
Өдөрт нэг хүн багаар бодоход 200гр мах хэрэглэнэ. Сардаа 6кг. Нийлслэлийн сая гаруй хүн амаар үржүүлэхээр сардаа бид 6 мянган тонн мах идэх юм байна. Өөрөөр хэлбэл нөөцөлсөн 12 мянган тонн мах нийслэлчүүдийн хоёр сарын хэрэглээ хүрэхтэй үгүйтэй. Гэтэл манайхан хангалттай мах нөөцөлсөн гэж ирээд л бүлтрээд байгаа. Цагаан сар дайрч буй учраас нөөцийн мах бүр ч хурдан дуусна. Нөөцийн мах тодорхой хугацаанд л үнийг барихаас биш цаашдаа мах хомсдож үнэ тэнгэрт хадах байх.
Халамжийн мөнгө тараагаад мөнгөөр хомсдох нь бага дээрээс нь энэ жил өвөл өнөтэй байгаатай холбогдуулан малчид малаа нядлахыг огт яарахгүй байгаа учраас одоо махны үнэ өсөөд байгаа юм. Хавар ноос ноолуур гараад малчид бэлэн мөнгөтэй болоод эхлэхээр мах бүрч үзэгдэхгүй. Дээрээс нь сонгууль болно гэж байгаа. Энэ хавар их л хачин юм болно доо.
Хүний сайхан хань миний сайхан амраг
Миний сайн хань хүний сайхан амраг...
Ингээд л болоо...
Гэж хэлмээр санагдлаа. Үг үсгийн алдаа миний муу блогт ч бас байгаа. Гэхдээ л би удаан бодсоны эцэст сайхан Монгол хэлээрээ буруу ярьж бичих нь сайн зүйлд хүргэхээсээ илүү саар зүйлрүү биднийг чангаана гэдгийг ойлгох шиг л боллоо. Мессеж, ярианы хэлээр бичиж байна гэдэг нь Монгол хэлэндээ муу блогчдын алдаагаа цайруулах өнгөлөн далдлах халхавч болдог нь нууц биш ээ. Ярианы хэлээр ч алдаа мадаггүй бичиж болно. Ажилд орохоор ирээд анкет бөглөж, өргөдөл бичих залуусын бичгийн соёл, үг үсгийн алдаа үнэхээр хэцүү байдгийг би өөрөө мэдэх юм. Орчин үеийн ажил төсөл, төлөвлөгөө гээд цаасан дээр их юм шаарддаг болсон. Сайн нарийн бичиг олдохгүй байна гэж манай зарим улсууд хэлж байсныг ч би санаж байна. Ярианы болоод бичгийн өндөр соёлтой хүн халтар хултар гадаад хэлтэй байснаас л хамаагүй дээр. Энэ цаг мөчөөс эхлэн би бээр өөрийн бичлэгтээ Монгол хэлний үгийн болоод утгын алдаа гаргахгүй байхыг маш их хичээх болно. Энэ зүйл маань аялгуу сайхан Монгол хэлнийхээ устан мөхөх аюултай үл эвлэрч буйн шалтгаан бөлгөө. Хүн чадлаараа тэмээ тэнгээрээ гэдэг. Өөрийнхөө хэмжээнд чадлынхаа хэрээр л аль болох зөв бичхийг хичээвэл болох нь тэр. Ноён Анжигай ч бас энэхүү зүйлийг дэмжинэ гэдэгт найдаж байна. Жилийн эцэст хамгийн сайхан бичлэгтэй үг, үсэг, утгын алдаагүй блогийг шалгаруулах аваас мөхөс би одооноос цалингаасаа цааш хийж хэн нэгнийг Монгол хэлнийхээ төлөө шагнахад бэлэн байна. Блогчид аялгуу сайхан хэлээрээ дур дураараа тоглохоо больё...
Энэ амралтын өдрүүдээр буу үүрч уул хаданд баахан тэнэлээ. Цэвэр агаар амьсгалж амьтны мөр шинжин, цасан дээр шурд шурд хийн гишгэчин байгаль дэлхийтэйгээ шууд харьцаж , уулсын оройгоос алсыг ширтэхэд хүний ухаан тэлэх шиг болдог. Сууринд буугаа бариад сууж байхад юу эс бодогдох билээ. Дуржигнатал мод нүдэх тоншуулын чимээ, энэ тэнд тас няс хийн харвах мөчир чагнан суухад нэг бодол орж ирэв.Мөнгө хүн чанарын хэмжүүр мөн үү.
Найз нөхөд хамаатнууд хүрээлэн буй хүмүүс бүгд л мөнгөний төлөө хөдөлмөрлөсөөр. Хэнтэй ч уулзана бид мөнгийг л урдаа барих болж. Мөнгө гоо сайхан, нэр төр, үзэл бодол, хүн чанарыг хэмжиж чадах уу.
Ах дүүдээ тустай явна гэдэг шууд утгаараа тэдэнд хааяа мөнгө өгөх. Найз нөхөдтэйгээ идэж уухад хамгийн их мөнгө гаргаж буйгаа хоншоортой мундагаар нь гайхацгаадаг. Энэ нийгэм унасан унаа, өмссөн хувцас , зүүсэн үнэт эдлэлээр нь хүнийг хэмждэг болсон. Хүмүүс өөрөө өөрийгөө төлөөлж чадахаа байчихаж. Тэднийг албан тушаал, эрх мэдэл, өмч хөрөнгө нь төлөөлж байна. Найз гэдэг нэр эрх ашгаараа барьцалдсан хэсэг бүлэг хүмүүсийн бүлэглэл болон хувирч. Найзынхаа хэдэн хүүхэдтэйг мэддэггүй, эхнэрийг нь таньдаггүй, учирч буй бэрхшээл, аз жаргалаас хуваалцдаггүй найзууд олон болсон байна. Эрх ашгийн төлөөх, товчхондоо мөнгөний төлөөх өнгөцхөн харилцаа биднийг өөрөөрөө байхад үргэлж тээг тушаа болж байна. Хамгийн том бэлэг өгсөн хүн сайн хүн үү.
Аз болоход надад хэдэн сайхан найзууд байна. Би тэднийхээ амьдралыг өөрийнхөөсөө илүү мэднэ. Уулзах үедээ байгаа байдлыг нь харахад л шууд юу болсныг гадарладаг. Гэхдээ л би зарим найз нараа таньж чадахгүй байна. Таних бололцоог мөнгө олгохгүй байна. Хүний төрөлх араншинг нуудаг соёл, зан харилцаа хэмээх айхтар том, хуурамч "Хөгжлийн баг" ны цаанаас надтай хэн хундага тулгаж байгааг би огт мэдэхгүй. Таньдаг хэрнээ огт танихгүй хүмүүсийн дунд би амьдарсаар. Болдог бол эзгүй цөлд бүгдэнтэй нь хамт нэг амьдарч үзэх юмсан. Найз нар, төрөл садан дээрээ гуйлгачин шиг хувцаслаад, адгийн амьтан болоод очсон цагт мөнгөөр юу хэмждэгийг ойлгох байх. Чамайг зовоход хэн ирэх бол гээд бодоод үзээрэй.
Мөнгө хүн чанарын хэмжүүр мөн үү?
Юу гэж бодож байна?
Би ч дээ, дотоод соёлоор тааруухан хүндээ. Өглөө гутал тулаад байхаар нь үзсэн чинь хоёр он дамжиж ургасан хумс ёрдойгоод эвгүй гэж. Оймсны цаанаас таван хуруу биш таван хутганы ир цухайж байх юм. Яаж нэг юм гутлаа цоо хатгачхаагүй тэсээд байсан юм бол. Ажил ойрхон болохоор өглөө босохдоо цагийн богино зүү есрүү нилээн ойртсон, урт зүү нь богино дээрээ мордоод үндсэн байрлалаар сээгсдэх агшинд буюу 8.45 д орноосоо өндийдөг хүн чинь хумсаа харахтаа манатай. Ингээд юм бичих гэхээр сээгсрүү харваж орчих гээд тамтай юмаа. Нүд аниатай доогуураа хувцасаа өмсөж эхлэдэг болохоор оймсны амсар хөлийн салаагаар тавьж ороод л буцаж гараад л хачин юм болно доо. Ер нь би сүүлийн хэдэн сар бүсэлхийнээс доогуурх эд ангиуд болох араа, хроп, таван бул , түүлк резин хавиарай огт анхаарсангүй. Муу хроп араа маань уг нь автомат байсан чинь одоо механик болчихож. Босож суухад өвдөгний тэрүүгээр тас няс л гээд байх юм. Түүлк резин нь муудаж байгаа юм байх даа.
Манай нэг танидаг ах "залуу байхад шээхдээ нөгөөхөө овоодоод дараад байхад нүүрлүүгээ цацруулчих гээд байдаг байсан бол одоо өтөлхөөр өнөөдөхөө чангаагаад байхадт л түрүүрүүгээ шээчих гээд байх юм" гэж халаглаж билээ. Би ч тийм болж байх шиг байна оо.
Өнөөдөр эрт боссон нь өчигдөр шөнөжин чинэрч бөөлжөөд хар дарж хоносонтой холбоотой. Архи уух бас ашигтай л юм байна. Тэгсэн тулдаа л хумсныхаа уртыг харж хумсаа авлаа ш дээ. Минийхийг хумсны хутга даадаггүй сүхээр цавчихын наахнуур юм боллоо. Тэгээд урт иштэй төмрийн хайч байсанаар нь хайчилсан чинь эрүү дагаж хөдлөөд хошгороод байгаа юм аа. Юм хайчилж байхад эрүү хөдөлдөг нь ч юув дээ.
Эрхий хурууны хумс хагас саран хэлбэртэй юм эргэлдсээр газар дээр пид гээд л унаж байгаа юм чинь. Манай эхнэр хэн тэр ширээн дээрээс аяга унагаачих ваа гээд халагладаг наасан. Сүүлийн үед гуя шөрдийгөөд тураад байсан нь доогуурх илүү хэрэггүй эд анги болох хумс хүнддээд байсан юм уудаа гэж бодлоо. Хумсаа авчихаад босоод алхсан чинь урагшаа годройдож унах шахдаг байна ш дээ. Ахархан хөлтэй хүнд чинь хумс аймаар тэнцвэртэй байдаг юм байна. Оймсоо өмссөн чинь өсгийн нь уртадаад ардаа нэг хуниралдсан юм болохоор нь тэр чигт нь гуталруугаа дүрчихсэн. Одоо хөл нэг л тухгүй байнаа.
Анх хотод оюутан болчихоод нэг найзтайгаа гадуур Сүхбаатарын талбай, Их дэлгүүр, Багшийн дээд мэт газруудаар хотын соёлийг үзэж жаал дэмий тэнээд баахан гэдэс өлсөв. Багшийн дээдийн автуусны буудал дээр хүнээс багшийн дээд аль вэ ахаа, эндээс хэр хол вэ гэж тэнэгтсэнээ бодохоор одоо ичээд байдаг юм. Би угийн нарийн хүн учир кармаанд байсан таван мянган цаасаа улам гүнрүү нь нугалж дарчихаад л найздаа маньд нь мөнгө алга чи энэ удаа хоолонд даачих гээд л хэлээд тавьчихсан. Манай найз байгаа нь энэ гээд хоёр мянган цаас үзүүлэв. Эхлээд интернет кафед орж хоол хайж онигоо болоод бөөн шооктой хоёр баагий гарч ирээд тэр шоокноосоо гаралгүй бие биенээсээ зүүгдсээр ресторонруу тавиад орчихсон. Рестронд хоол зардагийг нэг муухан мэдэж байсан байгаа юм. Үйлчлэгч нь тосч ирээд л сайн байцгаана уу, ийшээ суу гээд л сандал мандал дөхүүлж өгөөд эхлэсэн. Тэгтэл манай хүнд гар харин нөгөө үйлчлэгчийг мэндэлхээр нь хаанахынх билээ, таньдаг билүү гэж ирээд л эргүүтээд эхлэхээр нь би угзран байж нэг юм суулгав. Тэгснээ бид хоёр дөрвөн хүний ширээн дээр хоёулаа зэрэгцээд гараа өвдгөн дээрээ аваад суучихсан, үнэн тэнэг харагдаж байсан байх. Зөөгч Меню авчраад өгөхөөр нь зөн совингоороо дэлгээд хайрсан чинь пээ үнэ нь рестроны таазыг нэвт татаад тэнгэрт хадаад явчихаж.
Манай найз асууж байна. Бууз байгаа юу? Байхгүй. Хуушуур байгаа юу .Байхгүй. Мантуун бууз? Байхгүй. Мантуу? байхгүй. Зэ тэгээд бид хоёрын мэддэг хоолны нэр дуусав. Би ичсэн гэж жигтэйхэн. Тэгээд менюг нь сайн хартал цорын ганц мянган төгрөгөнд багтах хоол байнаа. Хөөрүүлсэн сүү 800 төг. Шууд ичсэн нүүрэндээ хоёрыг захиалаад хаясан. Баахан хуушуур бууз асууж байсанаа сүүлдээ сүү захиалчихаар зөөгч нь гайхсан байхдаа. Нээх жижигхэн аяганд хийсэн бүлээн сүүг хар цагаан дуугүй ууж тооцоогоо хийчхээд бушуухан гараад ирсэн. Үрчийж хуньралдсан хоёр мянган цаасаа өгчихөөд хариулт хэрэггүй гээд байгаа юмаа бас. Тэгсэнээ рестораны хаалгаар гарангуутаа хоёулаа гэм хийсэн юм шиг зугтаж бүүр тэнэгтэж өгсөн. Тэгсэнээ хоорондоо хэрэлдээд байгаа юмаа. Тэгэлгүй ч яахав дээ. Тэр үед хуушуур, бууз 80-100 төгрөг байсан юм чинь. Хангалттай цадах газар тэгж нэг баларч билээ. Анх ингэж ресторанд орсон доо.
Түүнээс хойш ресторан харахаараа үргэдэг морь шиг холуурхан тойрч гардаг болсон. Гэхдээ л одоо ч гэсэн ресторанд хүн амьтантай орохоор бол наана нь гуанзанд орж мантуун бууз, пирошки гэх мэт хоолоор гэдсээ дүүргэдэг болсон. Бааранд ч гэсэн адил. Дэлгүүрээс хоёр пиав авч сүнгэнүүлчихээд орохгүй бол тооцоо их гарчих гээд байдаг юм.
Хятадын зохиолч Зян Руны "Чонон сүлд" романыг хоёр жил дамнуулан уншлаа. Хоёр жил гэдэг нь 2011-12-31-с 2012-01-02-ны хооронд уншсанаа хэлж байгаа юм. Энэ номын талаар өнгөрсөн жилээс эхлээд л янз бүрийн яриа хөөрөө гараад байсан болохоор уншчих юмсан гэж эртнээс бо хүссэн. Тэгтэл надад нэг хүн дээрх номыг бэлэглээд бөөн завшаан болсон. Сайхан ном юм аа. Алсран одож байгаа нүүдэлчин амьдралын хэв маяг, гүн ухааныг харуулжээ. Хүн үүссэн анхны мэргэжил анчин, амьдралын хэв маяг нүүдэлчин байсан гэдэг нь маргаангүй үнэн юм. Суурьшмал соёл иргэншил дэлхий дээр үүсээд хэдэн зуун жил л болж байгаа бол нүүдлийн иргэншил бараг хүн анх үүссэнээс эхлэлсэн нь аугаа их түүх, гүн ухагдахууныг өөртөө агуулж байгаа юм. Зарим хүмүүс дээрх номыг сүйдтэй зүйл биш гэж байсан нь өмнөөс нь харамсаж гомдмоор санагдаж байлаа.
Хятадын хүн амын олонхи хувь болох Хань үндэстний зүгээс энэ ном маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Үнэхээр Монгол гэдгээрээ бахархдаг хүн л бол дээрх номыг шүүмжлэх , үл тоох эрхгүй. Яагаад цөөхөн Монголчууд түм буман Хятадуудыг олон удаа дайлаар мордож байсан тухай цаад санаа нь ерөөс суурьшмал амьдрал гэдэг хүнийг хонь шиг болгодог нүүдлийн амьдрал хүнийг чоно шиг болгодог гэсэн суурь ухагдахуун юм. Нүүдэлчин ардын эр болгон эрэлхэг дайчин эмэгтэйчүүд нь түүнээс дутахгүй зоригтон болохыг дээрх ном тайлжээ. Маргаан байхгүй үнэн. Нэг хятадыг цэрэг болгох гэж морь унуулахаас авахуулаад хичнээн их ажил зарцуулдаг бол Монгол нүүдэлчин тэвчээртэй, бие томтой, хүч тэнхээтэй, овсгоо самбаатай дээр нь төрөлхийн адууч байдаг нь ясны дайчин шинжийг илтгэж дэлхийг байлдан дагуулж байсан гэсэн цаад санаа юм.
Хүн суурин амьдралруу шилжих тусам аминчхан, өвчтэй, шуналтай, тэвчээргүй, тав тухыг хязгааргүй элхэмлэсэн үхээнц болдог юм байна. Зохиолч Хятадуудыг өвс, ногоо, тариа иддэг суурин амьдралтай учраас хонь шиг, Монголчуудыг махчин нүүдэлчин учраас чоно шиг гэж зүйрлэжээ. Одоо Хятадад хүний гар хүрээгүй онгон байгаль үлдээгүй нь нууц биш. Хөгжил гэдэг маань өөрөө сүйрэл юм байна гэж би заримдаа бодоод байх юм. Зохиомол хэрэглээ, өнөөгийн соёлт ертөнц хүнийг хүн биш болгож байна. Хэт их сэтгэл зүйн тулаант амьдралаас хааяа залхаж байна. Би өөрөө Чонотой хөөцөлддөг. Ууланд олон хоног явж байж ганц Чонын бараа харна. Агнана гэдэг бараг л мөрөөдөл. Хамгийн голно тэгж ууланд явах хүнд олон зүйлийг бодогдуулж эх орноо хайрлах сэтгэлийг өгдөг. Дөрвөн хананы дунд дөрвөн цагийн эргэлтэнд уяатай нохой шиг нэгэн хэвийн амьдралаар амьдрах нь эх оронч үзлийг хэнд ч суулгахгүй. Хүн өөрийнхөө байгаа орчныг л хайрладаг юм. Эх орон гэдэг дан ганц Улаанбаатар биш. Төвлөрсөн амьдрал хүний биеийг бус оюун санааг иддэг нь эргээд махан биеэ ямарч тэсвэр тэвчээргүй, ясны хувьд хэврэг болгож тэр нь хойч үедээ удамшин өвлөгдөж байна. Ингээд яриад байвал өчнөөн л юм байна. Манайхан амралт зугаалгаар жуулчны бааз бараадаж,эсвэл гадаад явахын оронд уул усаараа аялж, асар майхнаа татаад, хээрийн цай буцалган, рашаан ус ууж эх орынхоо онгон лагшин байгалийг судалж,биширч явбал жинхэнэ төгс амралт болох биз ээ. Зохиол дээр гардаг 1960-аад оны Өвөрмонголын унаган байгаль төрх өнөө үед бүгд үгүй болжээ. Манай улсын хувьд ч газар тариалан, байгалын баялаг гээд онгон лагшин эх орноо эвдэн сүтгэж байна. Эх дэлхий, эх орныхоо унаган байдлыг сүйтгэж цөлжүүлэхийн үнэ цэнээр бид хөгжилтэй байгаад яах юм бэ гэж хэнээс ч хамаагүй асуумаар санагдлаа. Чонон сүлд номыг уншсан нь сэтгэгдлээ үлдээж, уншаагүй нь заавал уншихыг зөвлөе.Аливаа номыг унших нэг өөр, ойлгох нэг өөр, ухаарах нэг өөр билээ.

